Монголын санхүү, хөрөнгийн зах зээлийн хамгийн том чуулган Хөрөнгө Оруулагч Үндэстэн 7 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Чуулганы үеэр та санхүү, хөрөнгийн зах зээлийн хамгийн сүүлийн үеийн трэндийг хэлэлцэх, мэдээлэл авах, мэдлэгээ тэлэх боломжтой.
Энэ жилийн чуулган олон нийтэд нээлттэй болж буйгаараа онцлогтой бөгөөд Ардын харилцагч, хувьцаа эзэмшигч та бүхнийг олон урамшуулал хүлээж байна.
Нийт 100,000 гаруй хувьцаа эзэмшигч, 1.3 сая харилцагчтай Ард Санхүүгийн Нэгдэл нь жил бүр хувьцаа эзэмшигчдэдээ нээлттэй хурал хийж, компанийн үйл ажиллагаагаа ил тод танилцуулдаг уламжлалтай билээ.
Энэ жилийн Хөрөнгө Оруулагч Үндэстэн Чуулганаар Ард Санхүүгийн Нэгдэл, Ард Даатгал, Ард Кредит, Крипто Үндэстэн нээлттэй компаниуд болоод Үндэсний Хувьчлалын Сан, Хөрөнгө Оруулагч Үндэстэн Сан хамтын хөрөнгө оруулалтын сангууд Хувьцаа Эзэмшигчдийнхээ Хурлыг танилцуулах юм.
